Америкийн барилгын компаниуд сандарч буй шалтгаан
2022, 10 сарын 6. 20:170

Нэг жил орчмын өмнө орон сууцны эрэлт өндөр байсан тул зах зээл маш ихээр хөөсөрч байлаа. Харин өнөөдөр байдал эсрэгээрээ эргэн барилгын компаниуд худалдан авагч олох нь бэрх даваа болсон аж. Тиймээс компаниуд хөрөнгө оруулагчдад хандан орон сууцуудаа бөөний үнээр хямд худалдаж эхэлжээ.

Ипотекийн зээлийн хүү нэг жилийн өмнө гурван хувь байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 6.7 хувь болж эрс нэмэгдсэн. Сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрч ийнхүү өссөнд ипотекийн зээлийн эрэлт нэг жилийн өмнөх мөн үеэс 29 хувиар буурсан явдал голчлон нөлөөлжээ. Харин барилгын компаниуд гэр бүлийн худалдан авагчдыг зээлийн шаардлага хангаж чадахгүй гэж үзэж буй тул орон сууцаа борлуулах шинэ арга хайсан. Улмаар томоохон хөрөнгө оруулагчдад хандаж орон сууцаа 20 орчим хувийн хямдралтай үнээр олон тоогоор худалдах болов. Уг нь ердийн үед 10-15 хувийн хөнгөлөлттэй байдаг юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбар дордох магадлалтай өндөр байна. Учир нь барилга угсралтын ажил нь хэдийн эхэлсэн орон сууцны тоо нэг жилийн өмнөх мөн үеэс 14 хувиар олширчээ. Өөрөөр хэлбэл, эрэлт тун бага байгаа боловч нийлүүлэлт нэг хэсэгтээ өссөөр байх юм. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын худалдан авах сонирхол буурч эхэлсэн хэмээн Wall Street Journal мэдээлжээ. Мөн зээлийн хүүгийн түвшин өсөөр байгаа билээ. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд Америкийн орон сууцны ханш үргэлжлүүлэн буурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Wall Street Journal, The Hustle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35