Украин: 2022 онд Володимир Зеленський болон түүний гэр бүлийн орлого 3 дахин багасжээ
1 сарын 29. 15:210

Ням гарагт Украинская Правда буюу Укрианы үнэн сониноос мэдээлснээр 2022 онд Украины ерөнхийлөгч Володимир Зеленський болон түүний гэр бүлийн орлого 2021 оныхоос даруй 3 дахин багасжээ.

Энэ талаарх мэдээллийг тэд Украины ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны цахим хуудаснаас авсан байна.

Улмаар ерөнхийлөгчийн 2021 болон 2022 оны орлогын мэдүүлгийг үзвэл 2021 онд Володимир Зеленський болон түүний гэр бүлийн орлого 10.8 сая гривен буюу 285,000 ам.доллароор хэмжигдэж байсан бол 2022 онд ердөө 3.7 сая гривен буюу 97,700 ам.доллароор хэмжигдэх болжээ.

Орлогын мэдүүлгийн хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбарласнаар, ерөнхийлөгчийн гэр бүлийн орлого 2022 төдий хэмжээгээр буурсан гол шалтгаан нь ОХУ тус улсын эсрэг бүрэн хэмжээний эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулснаас үүдэн Украин нутаг дэвсгэр дээрх түрээсийн гэрээнүүдийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болсонтой холбоотой гэсэн байна.

Ерөнхийлөгчийн мэдүүлсэн дагуу 2021 болон 2022 онуудад түүний өмчийн үл хөдлөх хөрөнгө болоод эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн хүрээнд ямар ч өөрчлөлт ороогүй юм.


Эх сурвалж: Украинская Правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48