Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Women in Tech-2022 Ази Номхон далайн бүс нутгийн Awards энэ сарын 7-нд Малайз улсад зохион байгуулагдлаа. Энэхүү Awards-ын “ID&E distributor” төрөлд шагналыг Монгол улс, Ай Си Ти группийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал Б.Тамир хүртлээ.
Б.Тамир нь төрийн үйлчилгээг цахимжуулах томоохон ажлуудын нэг болох И-Баримт, Майкрософт Корпорацын Монгол улс дахь албан ёсны түнш Эмфасофт ХХК, Айтүүлс ХК, Мэдээллийн технологийн үндэсний компаниудын нэгдэл болох Ай Си Ти групп ХК зэрэг технологийн тэргүүлэгч компаниудад ажилласан арвин туршлагатай “Tech Women” юм.
Тэрбээр 10 дугаар сарын 13-нд зохион байгуулагдах Дэлхийн awards-д Ази тивийг төлөөлөн өрсөлдөхөөр болжээ.
Мэдээллийн технологийн салбар дахь 10 хүн тутмын 2 нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэдний оролцоог нэмэгдүүлэх жендэрийн ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхий даяар өрнөсөөр байна. 2018 оноос эхэлж өдгөө дэлхийн 26 гаран оронд салбартай болсон Women in Tech олон улсын хөдөлгөөн нь 2030 он гэхэд дэлхий дахинаа 5 сая охид, эмэгтэйчүүдийг технологийн салбарт чадавхжуулах зорилготойгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй