Wikipedia хуудас төрөөс ивээн тэтгэдэг халдагчдын дайралтад өртөж байна гэв
2022, 10 сарын 17. 18:250

Facebook, YouTube, Twitter зэрэг нийгмийн платформууд худал мэдээллээр дүүрэхийн хэрээр Wikipedia мэдээллийн найдвартай эх сурвалж болж хувирсан. Гэвч сүүлийн үед Wikipedia худал, гажуудуулсан мэдээллийн дайралтад ихээр өртөх болжээ.

Тэр дундаа засгийн газар, муж улсаас ирэх халдлага, улс төрийн агуулгатай гажуудуулсан мэдээлэл нийтлэх оролдлого ихээр гарч байна хэмээн судлаачид дүгнэжээ. Тус судалгааг Их Британийн Стратегийн яриа хэлэлцээний хүрээлэн (IDS) болон Нийгмийн хэвлэл мэдээллийн шинжилгээний төв, түүний харьяа Demos төв хамтран зохион байгуулсан юм. Demos-ийн захирал Карл Миллер “Нийгмийн сүлжээн дэх мэдээллийн урсгалыг хянах, нөлөөлөхийн тулд дэлхийн дахинаа олон арга, хэрэгсэл ашиглаж байна. Wikipedia тэр бүх дайралтын эсрэг үргэлж тэсвэртэй байна гэж хэлэхэд хэцүү” хэмээв.

Wikimedia Foundation компани 2021 онд эх газрын Хятадын долоон нийтлэгчид хориг тавьж, 12 нийтлэгчийн админ эрхийг цуцалсан. Мөн Орос-Украины дайны тухай Кремлийг хэт дэмжсэн утгаар мэдээлэл бэлтгэн нийтэлж байсан болон түүхэн агуулгыг өөрчилж шинэчилсэн хэмээн буруутган 86 редакторыг хоригт оруулжээ.

Засгийн газрууд Wikipedia-д нөлөөлөхийг хүсэх хангалттай шалтгаан бий. Сар тутам Wikipedia-д 1.8 тэрбум өөр төхөөрөмжөөс ханддаг бөгөөд хайлтын илэрцийн хамгийн эхэнд тогтмол гарч ирдэг билээ. Ил тод, аудит хийх боломжтой байдаг тул хараат бус, найдвартай мэдээллийн эх үүсвэр гэх имиж бүрдсэн бөгөөд иргэд тус сайтын мэдээлэлд шууд итгэх хандлага түгээмэл байдаг. Ялангуяа стратегийн хэтийн төлвөө сурталчлахыг хүссэн төрийн байгууллагууд Wikipedia-д нөлөөлөх сонирхол өндөр юм.

Гэхдээ Wikipedia “сүйтгэгч” сайтуудын эсрэг маш олон хамгаалалттай бөгөөд 21 жилийн турш ташаа, худал мэдээлэлтэй тэмцэж байгаа юм. Wikipedia-ийн агуулгыг машин сургалтын хэрэгсэл, сайн дурын редакторуудын хатуу хяналтаар хамгаалдаг. Зөвхөн англи хэл дээрх 6.5 сая гаруй хуудсыг нь 1,026 админ хянаж байна.


Эх сурвалж: Wired

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35