Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэл Женерал Моторс компанитай урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрчээ
2023, 10 сарын 31. 5:020

АНУ-ын автомашины үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч гурван компанийн ажилчид Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн нэрэн дор нэгдэн түүхэнд анх удаа нэгэн зэрэг маш өргөн хүрээг хамарсан ажил хаялтыг зарлаад байсан билээ. Тэгвэл энэхүү ажил хаялт зургаан долоо хоногийн турш үргэлжилсний эцэст сая нэг дуусгавар болж буй бололтой.

Тодруулбал Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл Форд, Стеллантис компаниудын дараа Женерал Моторстой хөдөлмөрийн гэрээг шинэчлэх тохиролцоонд урьдчилсан байдлаар хүрсэн гэж Ройтерс агентлаг онцлон тэмдэглэв.

Одоогоор шинэчилсэн хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан олон нийтэд хүрээгүй байгаа ч хэлэлцээрийг амжилттай дуусгаад буй Форд болон Стеллантис компаниудын нэгэн адилаар юуны түрүүнд үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон гэх мэдээ байгаа юм.

Ийнхүү урьдчилсан тохиролцоо амжилттай болж буйн ачаар Форд, Стеллантис компаниудын араас Женерал Моторсын ажил хаялтад оролцсон үйлдвэрчний эвлэлийн гишүүд ч ажилдаа эргэн орж, өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхэлсэн Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт дуусах шатандаа орж буй бололтой.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35