Оффисын дотоод заслын төрлүүд, тэдгээрийн давуу талууд
2022, 10 сарын 18. 11:320

Оффисын дотоод засал гэдэг ажилчдын бүтээмж, бүтээлч байдал, хамтын ажиллагаа зэрэг байгууллагын үйл ажиллагааны бүх л чиглэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг маш чухал зүйл билээ. Танай байгууллага тав аравхан ажилтантай эсхүл таван зуу, мянган ажилтантай байхаас үл хамааран үйл ажиллагаандаа нийцсэн дотоод засалтай байх нь үр бүтээмжийг өсгөж, ажилтнуудын сэтгэл санааг өргөх эерэг нөлөөтэй.

Тэгвэл бид танд оффисын дотоод заслын төрлүүд хийгээд тэдгээрийн давуу талууд, оффисынхоо дотоод заслын чиг хандлагыг сонгохдоо юуг анхаарвал зохилтойг танилцуулъя.

Оффисын дотоод заслын чиг хандлагыг сонгохдоо юу анхаарах вэ?

Танай байгууллага хэдэн ажилтантай, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, өдөр тутмын даалгавруудыг ямар бүрэлдэхүүнээр гүйцэтгэх шаардлага гардаг, өдөрт гаднаас хэчнээн зочин ирдэг зэргээс хамаарч оффисынхоо дотоод заслыг сонгох нь зүйтэй. Ингэснээр ажилчид ажлын байран дээрээ ирэх дуртай, илүү бүтээмж сайтай, үр өгөөж өндөртэй ажиллах юм.

Оффисын дотоод заслын төрлүүд

Багт төвлөрсөн оффис: Ажилчид багийн зохион байгуулалттайгаар ажилладаг бол танай оффисын хэв маяг багийн ажиллагаанд төвлөрсөн байх хэрэгтэй. Үүний хамгийн том жишээ нь оффист багаар суун ажиллаж болох том ширээ байх юм.

Гэр оффис: Хүн бүр гэрээсээ ажиллах боломжгүй ч хэрэв ажилтан гэрээсээ ажиллаж байгаа бол гэр оффисоос ажиллаж байгаа гэсэн үг болно. Энэ нөхцөлд зайлшгүй анхаарах зүйл бол оффисын өрөөгөө унтлагын өрөө, гал тогооны өрөөнөөс тусад нь тохижуулах юм. Эс бөгөөс таны анхаарал ажилдаа төвлөрөхгүй.

Кабинет оффис: Олон ажилтантай байгууллагуудын дотоод засал түлхүү уламжлалт буюу кабинет засалтай байх нь бий. Энэ төрлийн дотоод засал нь ажилчид нэг бүрийг хооронд нь нимгэн ханаар тусгаарлаж, өөрийн гэсэн хувийн орон зайгаа хадгалах боломжийг олгодог юм.

Намхан тусгаарлагчтай оффис: Кабинет оффистой төстэй энэхүү засал нь ширээ нэг бүрийг намхан, нисгэн тусгаарлагчаар тусгаарладаг. Энэ нөхцөлд ажилтнууд нэгнийгээ харах боломжтой байх бөгөөд ажилчид хоорондоо ярих шаардлага ихтэй байгууллагад илүү тохиромжтой засал юм.

Нээлттэй оффис: Энэ төрлийн дотоод засал нь ажилтнууд хоорондоо чөлөөтэй харьцах боломжийг олгодог. Нээлттэй оффист ямар ч хана, тусгаарлагч таныг хамт олноос тань тусгаарлахгүй тул илүү нэгдмэл багийг бүрдүүлэхэд нэмэртэй байдаг. Энэ төрлийн засал нь цөөн ажилтантай, старт-ап компаниудад тохиромжтой бол олон ажилтантай компанийн зүгээс энэхүү шийдлийг хүмүүсийн анхаарлыг сарниулдаг гэж үздэг байна.

Хувийн оффис: Хувийн оффис нь ажилтан тус бүрийг өөрийн гэсэн өрөөтэй байхад чиглэнэ. Энэ нь дээрх төрлүүдээс хамгийн өртөг өндөртэй шийдэл бөгөөд сайн баг бүрдүүлэхэд тийм ч тохиромжтой шийдэл биш. Энэ төрлийн оффист ихэвчлэн удирдах албан тушаалтнууд суудаг.

Холимог оффис: Энэ төрлийн засал нь дээрх бүх төрлийг хослуулсан байдаг. Оффисын нэг хэсэгт ажилтнууд багаар ажиллах боломжтой бол нөгөө хэсэгт ганцаараа, төвлөрч ажиллах шаардлагатай хүмүүс кабинет оффист сууна. Хэрэв хамт олонтойгоо цуг суун ажилламаар бол нээлттэй хэсэгт гарч ирээд ажлаа хийхэд л болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35