Zangia.mn нь харилцагч байгууллагуудынхаа хүний нөөцийн менежер болон удирдах ажилтнуудад зориулан "HR Event" арга хэмжээг хоёр сар тутамд зохион байгуулдаг.
Энэ удаагийн арга хэмжээнд 300 гаруй удирдах албан тушаалтан болон хүний нөөцийн менежерүүд оролцлоо. Тус арга хэмжээ нь сургалт болон networking гэсэн хоёр үндсэн хэсэгтэй.
“HR Event” арга хэмжээний сургалтын хэсэг нь бизнесийн салбарын шилдэг багш болон мэргэжилтнүүдийг зочноор урьж оролцуулдгаараа онцлогтой бол Networking хэсэг нь хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд оройн зоог барингаа хоорондоо танилцан санал бодлоо солилцож, мэдлэг туршлагаа хуваалцдагаараа онцлогтой болдог.
Энэ удаагийн арга хэмжээний Зочин илтгэгчээр "Көүч Лаб"-ийн үүсгэн байгуулагч, Мастер сургагч багш, Бизнес көүч Э.Чинзориг "Энгэйжменттэй ажилтан үр бүтээлч байдлыг авчрах нь” сэдвээр сургалт орлоо.
Арга хэмжээний зургуудаас: