Pfizer вакциныг хамтран бүтээсэн гэр бүлийн эрдэмтэд 2030 онд хавдрын эсрэг вакцин нийлүүлэх боломж бий гэв
2022, 10 сарын 18. 14:540

BioNTech-ийг үүсгэн байгуулагч, Pfizer вакциныг хамтран бүтээсэн герман хос ирэх 10 жилийн дотор хавдрын эсрэг вакцин нээх боломжтой гэв. Түүнчлэн, даруу эрдэмтдийн зангаар тэд “хавдрын эмчилгээг олж нээнэ” гэж хэлэхгүй байгаа ч хэд хэдэн том дэвшил гарсан тул “бүрэн боломжтой” хэмээсэн юм.

Герман дахь гэр бүлийн хос Угур Шахин, Озлем Туречи нар хавдрын эсрэг шинэ эмчилгээ нээх зорилгоор 2008 онд BioNTech компанийг үүсгэн байгуулсан. Тэд хавдрын эсрэг судалгаанд mRNA технологийг ашиглаж байсан нь ковидын эсрэг вакцин Pfizer-ийг бүтээхэд суурь технологи болсон аж. Харин одоо “Бидний хавдрын эсрэг хийсэн олон жилийн судалгаа ковидын вакциныг бүтээх суурь болсон. Харин одоо Pfizer-ийн амжилт нь эргээд хавдрын эсрэг вакцин бүтээхэд том дэмжлэг болж байна” хэмээн профессор хос өгүүллээ.

Уламжлалт вакциныг бүтээхдээ тухайн өвчнийг үүсгэгч вирусийн сулруулсан хувилбарыг гарган авч биед тарьдаг бол mRNA технологи нь вирусийн зөвхөн генетик кодыг ашигладаг юм. Улмаар биед нэвтрэн эсүүдэд эсрэг биет үүсгэх өдөөгч болж өгснөөр дархлалын систем тухайн вирусийг таньж дараа, дараачийн удаа тухайн вирусийн эсрэг тэмцэж чаддаг болно.

Moderna наймдугаар сард BioNTech-ийг патентын эрх зөрчсөн хэмээн буруутган шүүхэд өгсөн. Энэ тухайд профессор Шахин “Бидний нээлт бол анхдагч. Энэ төрлийн эмчилгээг нээхийн тулд 20 гаруй жил хөдөлмөрлөсөн. Мэдээж, бид оюуны өмчийн эрхийнхээ төлөө тэмцэнэ” хэмээв.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08