Их Британийн инфляц есдүгээр сард дахин 10.1 хувьд хүрчээ
2022, 10 сарын 19. 19:390

Лхагва гарагт Их Британийн Үндэсний Статистикийн албанаас өнгөрсөн сарын инфляцын тайланг танилцуулжээ. Улмаар өнгөрөгч сард тус улсын инфляц өсөж, дахин 10.1 хувьд хүрсэн байна.

Үндэсний статистикийн албанаас тайлбарласнаар инфляцын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт гэнэ. Тодруулбал, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад даруй 14.6 хувиар өсжээ.

Инфляц тийн хоёр оронтой тоонд орсон нь Английн Төв банкны хувьд ихээхэн санаа зовоосон асуудал болж байгаа юм. Тийнхүү Английн Төв банкны мөнгөний бодлогын хороо ирэх сарын 3-ны өдөр хуралдахдаа бодлогын хүүгээ дахин өсгөх эсэхийг шийдэх ажээ.

Төв банкнаас таамаглаж байгаагаар бодлого батлагчид ирэх сард бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөх гэнэ. Харин үйл явдлын хүрээнд эдийн засагч нарын таамаглаж байгаагаар инфляцын түвшин энэ сард дээд цэгтээ хүрч, ирэх онд бууна гэжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35