Газпром: БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээ тун удахгүй баруун Европт нийлүүлж буй хэмжээнд хүрнэ
2023, 10 сарын 18. 18:440

Лхагва гарагт ОХУ-ын газрын тос, байгалийн хийн Газпром компанийн Удирдлагын хорооны дарга Алексей Миллер Россия-1 сувгийн “Москва. Кремль. Путин” хөтөлбөрт оролцжээ. Хөтөлбөрийн хүрээнд тэрээр Газпром компанийн байгалийн хийн нийлүүлэлтийн тухайд ярьсан байна.

Алексей Миллерийн хэлснээр, “Ойрын хугацаанд бидний БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээ бидний баруун Европт нийлүүлсэн байгалийн хийн хэмжээтэй тэнцэх төлөвтэй байна” гэсэн юм.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр ОХУ 2022 онд Сибирийн эрчим хүч шугамаар дамжуулан БНХАУ-д нийт 15.5 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлж, энэ онд тухайн шугамаар ижил чиглэлд нийт 22 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх төлөвтэй байна гэжээ. Улмаар 2025 он гэхэд тэд Сибирийн эрчим хүчний шугамыг бүрэн хүчин чадалд нь хүргэж ажиллана гэсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35