BBC: Цаашид гадил жимсний үнэ эрс өсөх болно
3 сарын 14. 10:450

Уур амьсгалын огцом өөрчлөлтийн улмаас жимсний үйлдвэрлэл буурч байгаа энэ үед гадил жимсний үнэ ихээхэн нэмэгдэж магадгүй гэх таамгийг дэвшүүлжээ.

Орон нутгийн цагаар 12-ны өдөр ВВС агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ахлах эдийн засагч Паскаль Лю хэлэхдээ "Уур амьсгалын өөрчлөлт нь жимс жимсгэний үйлдвэрлэлийн салбарт хурдацтай тархаж буй өвчлөлийн нөлөөг нэмэгдүүлж, гадил жимсний нийлүүлэлтэд "асар том аюул" учруулж байна” хэмээн анхааруулсан байна.

Дэлхийн дундаж температур нэмэгдэхийн хэрээр “Fusarium Wilt TR4” хэмээх мөөгөнцөр тархах орчин маш хурдтай бүрдэж байгаа ба Австрали, Ази төдийгүй Африк, Өмнөд Америкт хэдийн тархаад байгаа аж. Хэрвээ энэхүү мөөгөнцрөөр нэг л өвчилсөн бол тухайн фермийн бүх гадил жимсний мод үхдэг бөгөөд үүнээс сэргийлэх боломж бараг л байдаггүй гэнэ.

Түүнчлэн хатагтай Лю "“Fusarium Wilt TR4” мөөгөнцөр нь маш тэсвэртэй споруудтай бөгөөд үер болон хүчтэй салхинд тархдаг. Цаг агаарын ийм нөхцөлд ердийнхөөс хамаагүй хурдацтай тархах болно” гэж анхааруулсан байна. Үүнээс гадна эрчим хүч, тээврийн зардал нэмэгдэж байгаагаас гадна ажиллах хүчний хомсдол зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан Их Британи төдийгүй дэлхий даяар гадил жимсний үнэ өсөх нь цаг хугацааны асуудал болоод байгааг BBC агентлаг онцолжээ.

Жилд 5 тэрбум ширхэг орчим гадил жимс импортолдог Их Британи улс нэг хэсэг гадил жимсний хомсдолд орж байсан ба тухайн үед далайн шуурганы улмаас нийлүүлэлт удааширсан гэж жижиглэнгийн худалдаачид тайлбарлаж байв. “Гадил жимсний үнэ цаашид ч өссөөр байх ба нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгддэггүй л юм бол цаашид үнэ буурна гэж хүлээх хэрэггүй болов уу” хэмээн хатагтай Лю үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47