Америк улс хятадын хоёр иргэнийг харилцаа холбооны бизнесийн тагнуул хэмээн буруутгаж байна
2022, 10 сарын 25. 15:380

АНУ-ын хууль сахиулах байгууллагаас харилцаа холбооны нэгэн томоохон компанийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед Хятадын хоёр иргэн мөрдөх ажиллагаанд саад учруулах, хяналтын ажилтнуудыг тагнуул болгон элсүүлэх зорилгоор олон мянган ам.долларыг бэлнээр болон үнэт эдлэл, биткойн хэлбэрээр санал болгожээ.

Гэвч тэдгээр хяналтын ажилтан нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тагнуулаар давхар ажилладаг байсан тул Хятад иргэд үйлдэл дээрээ баригдсан юм. Тэднээс гадна 11 хятад иргэнийг тагнуулын хоёр хэрэгт шалгаж байна. Өөрсдийгөө Гоучүн Хэ, Жэн Ван хэмээн мэдүүлсэн тэдгээр хятад иргэн гэрч, нотлох баримт, болзошгүй эрүүгийн хариуцлага зэрэг мөрөн шалгах явцын дэлгэрэнгүй мэдээллийг авах зорилготой байжээ. Мөн хууль сахиулагчдаас стратегийн хурал, уулзалтуудын бичлэгийг нууцаар хийхийг хүсэж их хэмжээний мөнгө санал болгосон юм. Хэргийн явцад Америкийн талын тагнуулууд хятад иргэдэд хуурамч баримт бичиг дамжуулан өгч, хариуд нь өнгөрсөн долоо хоногт хахуулийн мөнгө хүлээн авснаар хэрэг батлагдсан юм.

Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр компанийн нэрийг дурдаагүй. Гэвч АНУ-ын хэвлэлүүд хэрэгт холбогдсон тус компанийг Хятадын технологийн аварга Huawei мөн гэж нууц эх сурвалжуудаас эш татан мэдээлсээр байгаа юм. Холбогдох бүх албаныхан компанийн нэрийг баталгаажуулахаас татгалзлаа.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35