GOLD cashmere болон IBDI Group хоорондын бизнес хэлэлцээр амжилттай боллоо
2022, 11 сарын 1. 14:000

Монголын орчин цагийн ноолуурын зах зээл нь эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд шинэ тутам брендүүд ч бий болсоор байгаа билээ. Тэр ч утгаараа ковид-19 цар тахлын хүндхэн үед буюу 2021 онд хямралыг сөрөн эхлүүлсэн GOLD Cashmere нь өндөр зэрэглэлийн чанартай, олон улсын стандартад бүрэн нийцсэн, дэгжин загварлаг бүтээгдэхүүнүүдийг дотоод, гадаадын зах зээлийн хэрэглэгчдэдээ санал болгож байгаагаараа онцлог билээ.

2022 он гарсаар тус бренд нь IBDI Group – тэй хувь эзэмшлийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг эхлүүлсэн юм. Тэгвэл тус хоёр компанийн хэлэлцээр амжилттай болж IBDI Group нь Gold Cashmere -н хувьцаа эзэмшигчээр нэгдлээ.

 

Энэхүү хэлэлцээрийг эцэслэн баталж IBDI Group -н Гүйцэтгэх Захирал Г. Мөнхбаяр болон Gold Cashmere -н үүсгэн байгуулагч Т. Дүүрэнбилэг нар гарын үсэг зурлаа. Ингэснээр цаашид олон улсын зах зээлд гарч өрсөлдөх алсын хараатайгаар Gold Cashmere нь томоохон зорилт тавин ажиллаж байна. www.goldcashmere.mn

Цар тахлын дараах эдийн засгийн хямралтай, амаргүй хүндхэн сорилтуудыг аливаа старт-ап компаниуд үйл ажиллагаагаа интеграци хийх, хувьцаа эзэмшигчээ нэмэгдүүлэх зэрэг арга замаар даван туулах үйл явцууд үргэлжилсээр байна. Мөн эдийн засгийн хямралтай энэ цаг үед дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авалт хийх нь эх оронч шийдэл гарцаагүй мөн бөгөөд хамтдаа цар тахлын дараах сорилтуудыг даван гарцгаая!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35