Бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэгч болж буйгаа саяхан зарласан Ford компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
2023, 6 сарын 29. 14:500

Америкийн автомашин үйлдвэрлэгч Ford компани цахилгаан автомашины бизнест хөрөнгө оруулалт хийхээ зарлаад удаагүй байгаа энэ үед асар их хөрөнгө оруулалтын зардлаа нөхөхийн тулд дор хаяж 1000 ажилтнаа цомхотгох болсноо мэдэгдэв.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр тус компани нь Хойд Америк дахь компанийнхаа дор хаяж 1000 ажилтныг цомхотгохоор төлөвлөж байгаа талаар онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар өмнөх өдөр нь Ford компани дотоод хурал дээрээ зарим ажлын байрыг цомхотгох тухай мэдэгдсэнийг дурдсан байна. Энэ удаагийн цомхотгол нь голчлон инженерүүдийн тоог цөөлөхөд чиглэгдэх бөгөөд дотоод шаталтат хөдөлгүүрийн хэлтэс, цахилгаан автомашины хэлтэс, программ хангамжийн хэлтсийн инженер болон зарим ажилтнууд уг цомхотголд өртөж байгаа аж.

Ford компани нь бүрэн цахилгаан автомашины компани болж буйгаа зарлаж, өнгөрсөн жилийн хугацаанд хэд хэдэн удаа цомхотгол хийж байсан билээ. Тухайлбал өнгөрсөн зун АНУ дахь 3000 ажилтнаа цомхотгож байсан бол энэ оны эхээр Европт үүнтэй ижил хэмжээний ажлын байрыг цөөлсөн юм.

Уг асуудалтай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли саяхан "Ford зарим өрсөлдөгч компаниудтай харьцуулахад жил бүр 7 тэрбум ам.долларын илүү зардал гаргаж байна. Бид хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, ажлын байрыг цөөлөх замаар энэ асуудлыг шийдэхийг хичээх болно” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52