Катар 2022: ДАШТ-ий үеэр британи цагдаа нар олон нийт болон орон нутгийн цагдаа нарын хооронд зохицуулагчийн үүрэгтэй ажиллана
2022, 11 сарын 2. 16:160

Мягмар гарагт Их Британийн Цагдаагийн албаны ахлагч Марк Робертсын мэдэгдсэнээр тус улс Катарт зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр британи цагдаагийн офицеруудыг илгээнэ гэжээ.

Цагдаа нарын үүрэг нь олон нийт болон орон нутгийн цагдаа нарын хооронд ямар нэг үл ойлголцол үүсэхээс сэргийлэх юм.

Марк Робертсын хэлснээр, “Гол анхаарах зүйл нь хөл бөмбөгийн фанатууд санамсаргүй байдлаар соёлын хэм хэмжээг зөрчиж, өөрсдийн мэдэлгүйгээр үл ойлголцол үүсгэхээс урьдчилан сэргийлэх” гэнэ.

Энэ сарын 20-ны өдөр албан ёсоор эхлэх Хөл бөмбөгийн ДАШТ-ий хувьд анх удаагаа Ойрх Дорнодын улсад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой.

Тийнхүү Их Британи улсын зүгээс нийт 15 цагдаагийн офицерыг Катар улс руу томилолтоор явуулж байгаа юм.

Үүнээс гадна тэмцээний аюулгүй байдлыг хангахад зориулж Турк улсын зүгээс Катар руу 3000 гаруй цагдааг илгээх гэнэ. Турк улсын хууль сахиулагчдыг тусгай албаны 100 цагдаа, тэсрэх бөмбөгийн 50 мэргэжилтэн, 80 үнэрч нохой дагалдах юм.

Түүнчлэн Пакистан улсын зүгээс ч Катар руу цагдаагийн баг бүрэлдэхүүн илгээхээр тохиролцсон ч одоогийн байдлаар тэд яг хэдэн хүн илгээж байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04