Грета Тунберг НҮБ-аас зохион байгуулдаг уур амьсгалын талаарх бага хурлыг “залилан” хэмээжээ
2022, 11 сарын 3. 12:570

Уур амьсгалын идэвхтэн Грета Тунберг энэ жил зохион байгуулагдах COP уур амьсгалын талаарх бага хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Түүний зүгээс энэхүү хурлыг “залилан” хэмээн тодорхойлсон байна.

COP27 /27th Conference of the Parties/ буюу Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын хориндолоодугаар бага хурал болоход өдгөө хэдхэн хоног үлдээд байгаа юм. Энэ удаагийн хурал арваннэгдүгээр сарын 6-18-ы өдрүүдэд Египет улсад зохион байгуулагдах билээ.

Грета Тунбергийн хувьд 2018 оноос хойш тус бага хуралд оролцож ирсэн ч энэ жил тийнхүү оролцохоо больж байгаа юм. Өдгөө 19 настай Грета Тунберг нь багаасаа л уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд дуу хоолойгоо өргөж, үзэл бодлоо илэрхийлэн дэлхийн удирдагч нараас эмээлгүй шаардлага тавьж ирсэн.

Харин энэ удаагийн бага хуралд оролцохгүй шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа, “Надад энэ жилийн COP27 бага хуралд оролцохгүй байх маш олон шалтгаан байна. Үүний нэг нь энэ онд иргэний нийгмийн орон зай тун хязгаарлагдмал байгаа юм. Уур амьсгалын талаарх бага хуралд түлхүү улс орны удирдагчид хийгээд эрх мэдэлтнүүд оролцож, байгаль орчинд ээлтэй санаануудаар өөрсдийн маркетингийг хийх болсон.

Миний бодлоор энэхүү бага хурлын гол зорилго бол системийг бүхэлд нь өөрчлөх бус харин аажмаар илэрч буй ахиц дэвшлийг хянах юм. Гэвч дэлхийн уур амьсгалын байдлыг харвал COP-ийн гишүүн орнууд ажлаа хийхгүй байна. Бидний зүгээс хүмүүст энэхүү бага хурал нь ямар том залилан болохыг ойлгуулж, COP-ийн гишүүн орнуудыг ажлаа хийхэд шахаж шаардахгүй болбоос тэд ажлаа хийхгүй” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35