Европын Холбооны хүлэмжийн хийн ялгарал 22 хувиар буурчээ
2023, 12 сарын 23. 18:060

Европын Холбооны /ЕХ/ эдийн засгийн үйл ажиллагаанаас ялгарах хүлэмжийн хий 2022 онд 2008 оны түвшинтэй харьцуулахад 22 хувиар буурсан гэж ЕХ-ны Eurostat статистикийн албанаас мэдээлэв.

Тодруулбал, 2008-2022 оны хоорондох 14 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 3.6 тэрбум тонноор буурчээ. Мөн хугацаанд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүлэмжийн хийн ялгарал хамгийн их буюу 40 хувиар буурчээ. Үүний дараа цахилгаан, хий, уур, агааржуулалтаас ялгарах хүлэмжийн хий 37 орчим хувиар, үйлдвэрлэлийн салбараас ялгарах хийн хэмжээ 28 хувиар тус тус буурсан үзүүлэлтээр бичигдсэн байна.

Үйлдвэрлэлийн салбар нь цахилгаан эрчим хүч, хий, уур, агааржуулалтын хамтаар 2022 онд хамгийн их хүлэмжийн хийн ялгаруулалттай үйл ажиллагаануудын жагсаалтын эхэнд жагсаж, 745 сая тонн CO2 ялгаруулсан нь нийт хүлэмжийн хийн ялгарлын 21 хувийг эзэлж байна.


Эх сурвалж: Eurostat /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18