Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар тохиролцоонд хүрчээ
1 сарын 17. 11:160

Израилын тал болон ХАМАС бүлэглэл дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвас руу илүү их хэмжээний хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх тохиролцоонд хүрсэн гэж Катарын зуучлагчид мэдэгдэв.

Тодруулбал, Катар, Францын зуучлалаар байгуулсан хэлэлцээрийн дагуу ХАМАС-т барьцаалагдсан хүмүүст эм тариа өгөх бөгөөд үүний хариуд Израилын тал Газын зурвас руу илүү их хэмжээний хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөх ажээ. Гурван сар гаруйн турш Израилын бөмбөгдөлтөд өртөж буй тус нутаг дэвсгэрт нөхцөл байдал хүнд байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын эрх баригчид цаашид үргэлжлэх яриа хэлэлцээгээр барьцаанд байгаа олон хүнийг суллана гэдэгт найдаж байгаа илэрхийллээ. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн мэдээлснээр, Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын төлөөлөгч ийм тохиролцоонд хүрэх боломжийг хэлэлцэхээр Катарт очжээ. Хэлэлцээг “маш нухацтай, эрчимтэй хийж байгаа” бөгөөд тун удахгүй үр дүнгээ өгнө гэж бид найдаж байна гэж тэрбээр нэмж хэллээ.

Өмнө нь Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль Ансари тусламжийн тухай хэлэлцээр байгуулсныг мэдэгдээд байсан юм. Хэлэлцээрийн дагуу хүмүүнлэгийн тусламжийн барааг Катарын нийслэл Доха хотоос лхагва гарагт Египет рүү илгээнэ. Үүний дараа тусламжийг Газын зурвас руу нэвтрүүлэн энгийн иргэдэд хүргэхийн зэрэгцээ эм тариаг барьцаанд байгаа израилчуудад хүргэнэ.

Газын зурваст 130 гаруй хүн барьцаалагдсан хэвээр байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхэн Израилын өмнөд хэсэг рүү гэнэтийн дайралт хийж, 240 орчим хүнийг барьцаалжээ. 11 дүгээр сарын сүүлээр хэрэгжсэн гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дууссаны дараа Израилын онц байдлын засгийн газарт барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхнээс илгээсэн захидалд, барьцаанд байгаа олон хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд заримынх нь амь нас аюулд ороод байгааг онцолсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ, Израилын үндэсний тагнуулын агентлаг болох “Моссад”-ын захирал Дэвид Барнеа барьцаанд буй хүмүүсийг шаардлагатай эм тариагаар хангах асуудлаар Катарт хандсан гэсэн байна. Улмаар мягмар гарагт Б.Нетаньяху “эл хүчин чармайлтад тусалсан бүх талд талархаж буйгаа” илэрхийлжээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05