Жефф Безос, Жэй-Зи нар Washington Commanders багийг 6 тэрбумаар худалдаж авахаар хэлэлцэж байна
2022, 11 сарын 7. 23:590

Amazon-ийн үүсгэн байгуулагч Жефф Безос, дуу хөгжмийн бизнес салбарын магнат Жэй Зи нар хамтарч Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн Washington Commanders багийг 6 тэрбум ам.доллароор худалдан авах санал хүргүүлжээ.

Washington Commanders-ийн одоогийн эзэмшигч Дэн Снайдер санхүүгийн гэмт хэрэгт шалгагдаж буй тул багаа худалдахаас өөр аргагүйд хүрсэн юм. Жефф Безос дангаар 5.5 тэрбум ам.доллар гаргахад бэлэн байгаа хэмээн ойрын эх сурвалж мэдээллээ. Харин реппер Жэй Зи өөрийн Roc Nation компаниар дамжуулан спортын агентлаг удирддаг бөгөөд 2019 онд Super Bowl-ийн шоунд зөвлөх түншээр хамтран ажиллаж байсан юм. Тэрчлэн, хөрөнгө оруулалтын салбарын тэрбумтан Жош Харрис тус багийг худалдан авах өрсөлдөөнд оролцох шинжтэй байна.

Зургаан тэрбум ам.долларын үнэлгээ нь NFL-ийн спортын түүхэнд дээд амжилт болно. Сүүлд зун Walmart сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагч тэрбумтан Роб Уолтон Denver Broncos багийг 4.6 тэрбум ам.доллароор худалдан авсан билээ.

Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35