Украины дайн: АНУ-ын тооцоолж байгаагаар дайнд 200,000 орчим цэрэг амиа алдсан
2022, 11 сарын 10. 17:160

Пүрэв гарагт BBC агентлагаас мэдээлснээр АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли Украины дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тоог 200,000 хүрсэн гэж тооцсон гэжээ.

Түүнчлэн ноён Миллигийн тооцоолсноор, Орос, Украины тал хоёул дайнд тус бүр 100,000 цэргээ алдсан бол дайны хүрээнд нийт 40,000 жирийн иргэн амь насаараа хохирсон байна.

Тийнхүү генерал Марк Миллигийн зөвлөснөөр талууд үр дүнтэй энхийн хэлэлцээр хийж, дайныг дуусгахын тулд байлдаад амжилт олохгүй гэдгийг хоёул хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэнэ.

Орос, Украины талуудын хувьд хоёул дайнд үрэгдсэн цэргүүдийнхээ тоог нууцалж байгаа юм.

Москвагийн талаас хамгийн сүүлд өнгөрөгч есдүгээр сард дайнд амь үрэгдсэн цэргүүдийн тоог зарласан бөгөөд тийн зарлахад хоёрдугаар сараас хойш дайнд ОХУ ердөө 5,937 цэргээ алдсан хэмээн мэдэгдэж байжээ. Харин Украины талаас наймдугаар сард хийсэн мэдэгдэлдээ дайнд нийт 9,000 цэргээ алдсан гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35