Ойрхи Дорнодод Америкийн гурван цэрэг амь үрэгджээ
1 сарын 29. 14:130

Сиритэй залгаа Йорданы хилийн ойролцоох АНУ-ын цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас Америкийн гурван цэрэг амь үрэгдэж, олон арван цэрэг шархаджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг халдлагыг “Иранаас дэмжлэг авдаг радикал зэвсэгт бүлэглэлүүд” үйлдсэн гэж мэдэгдээд, бид хариуг нь өгөх болно хэмээн хэлсэн байна. ХАМАС бүлэглэл өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израил руу халдан довтолсноос хойш тус бүс нутагт Америкийн цэргүүдийн аминд хүрсэн анхны тохиолдол энэ болж байна.

Халдлага Йорданы нутаг дэвсгэрт бус Сирид болсон гэж Йорданы тал мэдэгджээ. Тус бүс нутаг дахь АНУ-ын баазууд өмнө нь халдлагад өртөж байсан хэдий ч хүн хүчний гарз хохирол амсаж байгаагүй юм. Сүүлд болсон халдлагын ард хэн байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Ж.Байден хэлэхдээ, бид буруутай бүх этгээдэд хариуцлага хүлээлгэх болно гэжээ. Тэрбээр халдлагын талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин болон бусад албаны хүмүүсээс ням гаргийн өглөө мэдээлэл авсан гэж Цагаан ордон мэдэгджээ

Тэдгээр дайчид жигшүүрт халдлагын улмаас амиа алдсанд Жилл бид хоёр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж Ж.Байден мэдэгджээ. Холбогдох албаныхан ар гэрийнхэнд нь мэдээлэл хүргүүлэхээр ажиллаж байгаа тул амиа алдсан, шархадсан цэргүүдийн нэрсийг одоогоор зарлаагүй байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35