Ботсвана улс ХБНГУ руу 20,000 заан явуулахаар сүрдүүлжээ
4 сарын 3. 18:410

Ботсвана улсын ерөнхийлөгч байгаль хамгаалах асуудлын хүрээнд үүссэн маргааны улмаас Герман руу 20,000 заан илгээхээр сүрдүүлжээ.

Түүний ийн сүрдүүлэх болсон шалтгаан нь энэ оны эхэнд ХБНГУ-ын байгаль орчны сайдын зүгээс Ботсвана улсыг агнуурын амьтдын эд эрхтэн, ясны импортод тавих хязгаарлалтаа чангатгахыг зөвлөсөнтэй холбоотой гэнэ. Гэвч ерөнхийлөгч Мокгвеетси Масисигийн хэлж байгаагаар хэрэв тэд Герман улсын зөвлөгөөг дагавал ард иргэд нь л илүү ядууралд орно гэсэн юм. Түүний зөвтгөж буйгаар байгаль хамгаалах арга хэмжээнүүдийн дүнд тус улс дахь заан сүргийн тоо толгой эрс өссөн тул агнуурын аж ахуй заан сүргийн тоо толгойг тогтвортой хэмжээнд хадгалахад тусалж буй гэжээ.

Улмаар ноён Масисигийн хэлснээр германчууд тэгж зөвлөмөөр байгаа бол заан сүрэгтэй зэрэгцэн амьдарч үзэх хэрэгтэй гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47