Тэрбумтан Уоррен Баффет 1958 онд худалдан авч байсан 31,500 ам.долларын байшиндаа амьдардаг
2022, 11 сарын 17. 19:530

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Уоррен Баффет 1958 онд худалдан авч байсан 31,500 ам.долларын байшиндаа амьдардаг гэвэл та итгэх үү?

Нийт хөрөнгийн хэмжээ нь 100 тэрбум ам.долларыг давсан ноён Баффет бол Berkshire Hathaway гэх үндэстэн дамнасан байгууллагын эзэмшигч бөгөөд тэрээр American Express, Apple, Coca-Cola, Kraft Heinz зэрэг томоохон компаниудад хувьцаа эзэмшдэг. 1930 онд төрсөн Уоррен Баффет цагтаа дэлхийн хамгийн чинээлэг эрхэм гэх алдрыг ч зүүж явсан билээ.

Гэвч түүний бусад тэрбумтнаас ялгарах нэг зүйл нь тэр хөрөнгө чинээгээ нэмэхийн хэрээр материал зүйлсэд шунаагүй байна. Үүнийг нотлох нэг баримт нь тэрээр 1958 онд буюу 28 настайдаа худалдан авч байсан 31,500 ам.долларын үнэтэй байшиндаа амьдран суудаг ажээ.

Түүний байшингийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 1,240,000 ам.долларт хүрч байгаа ч үүнийг бусад тэрбумтны амьдран суудаг тансаг байшингийн үнэтэй харьцуулахад чамлахаар юм.

Байшингийнхаа тухай ноён Баффет урьд өмнө өгч байсан нэгэн ярилцлагадаа дурдсан бөгөөд тэрээр энэ л байшиндаа амьдрах тун дуртай хэмээж байжээ. Мэдээж энэ байшин түүний цор ганц үл хөдлөх хөрөнгө биш ч энэ бол түүний байх хамгийн дуртай газар гэнэ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35