Истанбулын шөнийн цэнгээний газарт гал гарч 29 хүн амиа алджээ
4 сарын 3. 12:380

Истанбул хотын Бешикташ дүүргийн орон сууцны барилгад гал гарсны улмаас амиа алдсан хүний тоо 29 болж нэмэгджээ.

Өмнө нь 25 хүн амиа алдаж, хүнд зэргийн түлэгдэлтэй гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Истанбул мужийн захирагч Давут Гюль мэдэгдсэн юм.

Гал түймэр орон нутгийн цагаар 12 цаг 47 минутад Гайреттепе дүүргийн (Бешикташт дүүрэгт хамаардаг) 16 давхар орон сууцны хонгилд гарсан байна. Хонгилын хоёр давхарт "Masquerade" гэдэг шөнийн цэнгээний газар байрладаг бөгөөд тэнд барилгын засвар хийгдэж байжээ. Урьдчилсан мэдээллээр, амиа алдсан хүмүүс бүгд тус клубт засвар хийж байсан барилгын ажилчид байжээ.

Эрх баригчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд гал түймэртэй холбогдуулан тус барилгын эзнээс гадна найман хүнийг баривчилжээ. Шөнийн цэнгээний газрын эзэд болон барилгын ажлыг гүйцэтгэгчдээс уг байранд засвар хийх ямар нэгэн зөвшөөрөл олгох хүсэлт ирүүлээгүй гэж Истанбул хотын захиргаа мэдэгдсэн байна.

Галыг унтраахаар 30 нэгж техник бүхий 80 гаруй гал сөнөөгч ажиллажээ.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
02024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49