Ван И: Олон улсын нөхцөл байдал хэрхэхээс үл хамааран Хятад, Оросын талууд харилцан итгэлцэх болно
2022, 11 сарын 28. 23:501

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И 28-ны өдөр хэлэхдээ, "Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Хятад, Оросын талууд стратегийн хувьд харилцан итгэлцэнэ" гэжээ.

Хятадын ГХЯ-ны зүгээс мөн өдөр мэдээлснээр, сайд Ван И өмнөх өдөр ОХУ-аас Хятадад суугаа Элчин сайд Игорь Моргуловтой уулзаж, "Хятад Оросын талууд олон ургальч үзлийг эрхэмлэх бөгөөд дан ганцаар ноёлохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн цохон тэмдэглэжээ. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн “Бид НҮБ-ын үзэл баримтлал болсон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан дэг журмыг баримталдаг бөгөөд гагцаар хүчирхэгжих байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү байр суурь маань ч түүхийн голидролд зөв тал болж, цаг үеийн хөгжлийн чиг хандлагатай ч нийцэж буй юм” хэмээн нэмж дурдав.

"Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Оросын талууд хоёул их гүрэн хийгээд сайн хөршийн хувиар стратегийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ахиулж, хоёр талын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, олон улс дахь шударга ёсыг хамтдаа сахин хамгаалах болно" гэжээ.

Хариуд нь Элчин сайд Моргулов “Орос-Хятадын харилцаа бат бөх, эвдэршгүй бөгөөд хоёр орны найрамдалт харилцаа ямар ч сорилтыг даван туулж чадна” гэж итгэл дүүрэн онцолжээ. Тэрээр "Хятад улстай бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа шинэ шатанд гарна гэдэгт найдаж байна. Орос, Хятад улс гагцаар ноёрхохоос татгалзаж, олон улсын эрх зүй болон НҮБ-ын дүрэмд үндэслэсэн олон улсын дэг журмыг хамтран хамгаалах болно" гэж тэрээр онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгооо
121.128.31.227
   /
2022, 11 сарын 29. 7:37

Энэ хоёр гоё манжилжээ.хэзээ блээ НҮБ
мань хоёрт хамаатай бдг блүү

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35