Украины тагнуулын албаны даргын эхнэрийг хордуулсан хэрэг гарчээ
2023, 11 сарын 28. 21:020

Мягмар гарагт BBC сувгаас мэдээлснээр Украины тагнуулын албаны дарга Дэслэгч генерал Кирило Будановын эхнэрийг хүнд металлаар хордуулсан хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Марианна Буданова нь урт хугацаанд биеийн байдал таагүй байснаас үүдэн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн юм.

Гэвч үйл явдлын хүрээнд Украины цэргийн тагнуулын газраас мэдэгдэл хийхээс татгалзжээ.

Одоогийн байдлаар эл хэргийн ард ОХУ байсан эсэхийг эх сурвалжууд тодруулж чадаагүй байгаа юм.

Харин Украины Үнэн сониноос мэдээлснээр хэрэгтнүүд Марианна Будановагаас гадна Украины тагнуулын албаны хэд хэдэн алба хаагчийг хордуулсан гэжээ. Тийнхүү нэгэн эх сурвалжийн мэдээлснээр хатагтай Буданова өдгөө цогц эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмч нарын хяналтад байгаа гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01