Иран, Пакистаны аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
1 сарын 30. 12:000

Иран, Пакистан улсууд харилцаагаа сайжруулахын тулд аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тохиролцоонд даваа гарагт хүрчээ. Талууд энэ сарын эхээр харилцан пуужингийн цохилт өгсний улмаас харилцаа хурцдаад байсан юм.

Тодруулбал, Ираны талаас Пакистаны нутаг дэвсгэр дэх босогчдод өгсөн цохилтын улмаас хоёр хүүхэд амь эрсэдсэн нь хөрш хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсгээд байлаа. Үүний дараа Пакистан хариу арга хэмжээ авах зорилгоор Ираны нутаг дэвсгэрт босогчдын байрлалуудад цохилт өгсөн байна. Харин даваа гарагт Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян, Пакистаны Гадаад хэргийн сайд Жалиль Аббас Жилани нар Исламабад хотноо уулзжээ.

Х.Абдоллахиян хэлэхдээ, талууд “бие биенийхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг” бөгөөд ирээдүйд үүсэж болзошгүй аливаа асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх болно гэжээ. Үүний хариуд Ж.Жилани, ийм төрлийн бүх суваг нээлттэй байгаа учраас хоёр улсын хооронд үүссэн аливаа асуудал, үл ойлголцлыг маш хурдан шийдвэрлэж чадсан гэж хэллээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
02024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41