Украины тэргүүн хатагтай Оросын бөмбөгдөлтийг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацист Германы бөмбөгдөлттэй зүйрлэжээ
2022, 11 сарын 30. 17:090

Мягмар гарагт Украины тэргүүн хатагтай Олена Зеленська ард иргэдийнхээ зовлон зүдүүрийг олон нийтийн анхаарлын төвд оруулах зорилготойгоор Их Британи улсад айлчилжээ. Улмаар айлчлалын хүрээнд түүнд Их Британийн засгийн газрын гишүүдэд хандан үг хэлэх завшаан олдсон байна.

Тийнхүү завшааныг ашиглахдаа хатагтай Зеленська нэн тэргүүнд Их Британи улсад талархал илэрхийлсэн бөгөөд засгийн газрын гишүүдийг дэлхийн хамтын нийгэмлэгийг нэгтгэж, Украин улсад өрнөж буй мөргөлдөөнийг дуусгавар болгоход туслахыг уриалжээ.

Хатагтай Зеленськагийн зүйрлэснээр ОХУ Украины хотуудыг бөмбөгдөж байгаа нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацист Герман Их Британи улсыг бөмбөгдөж байсантай ижил тул тухайн үед Их Британи улс нацист германчуудад бууж өгөөгүйтэй адилаар тэд ч оросуудад бууж өгөхгүй гэсэн юм.

Түүний уриалгыг үргэлжлүүлэн Их Хурлын дарга Линдсей Хойл үг хэлсэн бөгөөд ноён Хойлын засгийн газрын гишүүдэд анхааруулснаар “Хэрэв Путин ялбал, тэр бусад улс орныг хараандаа авах болно” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
4
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35