Израилийн ерөнхийлөгч Газын зурвас дахь Аль-Шифа эмнэлэг рүү довтолсон гэх мэдэгдлийг няцаажээ
2023, 11 сарын 13. 18:120

Даваа гарагт Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг рүү агаараар довтолсон гэх мэдэгдлийг няцаажээ.

Түүнийг ийн мэдэгдэхээс өмнө Аль-Шифа эмнэлгийн ажилтан болоод ДЭМБ-ын тэргүүн Терос Адханом Гебрейюс нарын зүгээс Израилийн талыг эмнэлгийн байгууламж руу санаатайгаар довтолж байна хэмээн мэдэгдээд байсан юм. Улмаар Аль-Шифа эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Др.Марван Абу Саадагийн мэдээлснээр Израилийн тал палестинчуудын хорогдож буй эмнэлгийн байгууламж руу бөмбөгдөж байгаагаас үүдэн эмнэлэг дэх нөхцөл байдал хүнд байна гэсэн билээ. Харин ноён Гебрейюсийн зүгээс Аль-Шифа дахь нөхцөл байдал аймшигтай, аюултай байна хэмээн анхааруулж, Израилийн талыг галаа зогсооход уриалж байсан юм.

Тэгвэл ноён Херцогийн мэдэгдсэнээр, “Бидний зүгээс энэ бүхнийг няцаана. Хамас бүлэглэл нөхцөл байдлыг ихэд гуйвуулж байгаа. Гэхдээ Шифад цахилгаан тасраагүй, бүх зүйл нь ажиллаж байгаа” гэжээ.

Энэ талаар тэрээр BBC сувгийн сурвалжлагч Лаура Куэнссбергтэй ярилцахдаа өгүүлсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01