Ажлын найзуудтайгаа хэрхэн эрүүл харилцаатай байх вэ?
2022, 12 сарын 5. 10:000

Хүмүүс ажлын байран дээрээ найз нөхөдтэй болохоос зайлсхийдэг хамгийн нийтлэг шалтгаан бол тэд ажил болон хувийн амьдралаа тусдаа байх ёстой гэж үздэгтэй холбоотой билээ. Тэдний бодлоор ажил болон хувийн амьдралаа тусдаа байлгахгүй болбоос аль нэг нь цалгардах эрсдэлтэй юм. Харин бусад хүний хувьд ажлын найз гэдэг ердөө л тодорхой ашиг сонирхлын хүрээнд нийлсэн хүмүүс байдаг бөгөөд тэдэнд итгэл хүлээлгэх нь эрсдэлтэй гэнэ.

Мэдээж эдгээр бодол нь зарим нэг нөхцөлд үнэн байж болох ч ямагт тийм байна гэсэн үг биш билээ. Хэрэв хүн бусадтай эрүүл харилцаа тогтоож, тодорхой хэмжээ хязгаартай харьцаж чадвал ажлын байран дээрээ ч найз нөхөдтэй байж, хувийн амьдралаа ч орхигдуулахгүй авч явж чадна.

Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээр ажлын найзуудтайгаа эрүүл харилцаатай байх хэдэн зөвлөгөөг хүргэе.

Ярьж болох, болохгүй сэдвээ таних

Хэдийн найзууд ч гэлээ юу ярьж болох, юу ярьж болохгүй вэ гэдгээ мэдрэх хэрэгтэй. Ажил хэргийн хүрээнд тулгарсан асуудал, байгууллагын алдаа дутагдал зэргийг ажлын найзуудтайгаа ярилцах нь тийм ч сайн санаа биш.

Хэрэв танд энэ талаар ярих хэрэгцээ үүссэн бол нэн түрүүнд би энэ хүнтэй ажлын байран дээр танилцаагүй байсан бол найзлах байсан уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.

Ажлын найз гэдэг амьдралын найз байх албагүй

Ажлын байран дээрээ найзтай боллоо гээд та хоёрын харилцаа бусад нөхөрлөлтэй чинь яг ижилхэн байна гэсэн үг биш. Зарим нөхцөлд ажлын байран дээрх нөхөрлөл цуг кофе ууж, хамт өдрийн хоол идэхээс хэтрэхгүй байх нь ч бий. Гэхдээ үүнээс илүүг хүсэх шаардлага бий юу гэвэл үгүй.

Хэм хэмжээ тогтоох

Ажлын байран дээрээ найзууд байлаа гээд та түүний гуйлт бүрд зөвшөөрч, түүнийг байхгүй үед ажлыг нь нөхөж хийх ёс үгүй. Тиймээс эхнээсээ хоорондоо хэмжээтэй харьцах нь зүйтэй. Гадуур цуг хооллохдоо найзууд шиг ярьж хөөрч инээлдэж болох ч ажил дээрээ ирсэн л бол ажил хэргийн хүрээнд өөрсдийн дааж авсан ажлаа хий.

Удирдлагаа бүү муугаар ярь

Зарим нөхцөлд танд удирдлагын тань шийдвэр огт таалагдахгүй байж болох ч түүнийгээ ажлын найздаа бүү яриарай. Учир нь таны яриа тэдний харилцаанд сөргөөр нөлөөлж болох шүү дээ.

Хов живээс хол бай

Байгууллагын нууцын зэрэглэлтэй мэдээг ажлын найздаа хэлэх тийм ч сайхан санаа биш. Хэдий найзууд ч гэлээ нууц бол нууц байх ёстой. Тэдгээр мэдээллийг хуваалцсанаараа та өөрийгөө болон өөрийн карьерыг ч эрсдэлд оруулж байж болох шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
7
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13