WNBA-гийн од Грайнер ялтан солилцох гэрээний дагуу эх орондоо буцахаар болжээ
2022, 12 сарын 9. 1:500

Мансууруулах төрлийн бодис биедээ хадгалсан, мөн хууль бусаар хил давуулах гэж оролдсон хэргээр Оросын шоронд ял эдэлж байсан АНУ-ын эмэгтэйчүүдийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, WNBA-гийн од, Олимпын хошой алтан медальт Бритни Грайнер ялтан солилцох гэрээний дагуу эх орондоо буцах боломжтой болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уг асуудалтай холбоотой хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Грайнертэй шоронгоос суллагдсаных нь дараа ярилцсан гэдгээ дурдаад түүнийг эсэн мэнд аюулгүй байдалд байгаа ба одоо эх орондоо ирэхээр хүлгийн жолоо залсан хэмээв.

Байдены засаг захиргаа Оросын талтай хэлэлцээ хийснээр Грайнерийг АНУ-д ял эдэлж буй Оросын зэвсгийн наймаачин Виктор Буттай солилцох шийдвэрт хүрсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаа Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби нисэх онгоцны буудалд болсон юм.

WNBA-ийн Phoenix Mercury багт харъяалагддаг тэрээр энэ оны хоёрдугаар сард лигийн улирлын тэмцээний завсраар Оросын клубт тоглох зорилгоор Москва хотноо ирэх үедээ мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөсөн хэргээр баривчлагдаад байсан юм.

Грайнер архаг хууч өвчнөө эмчлэх зорилгоор эмчийн жороор хуулиар зөвшөөрөгдсөн каннабисын төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ачаа тээшээ яаран эмхэлж байхдаа цахилгаан тамхинд хэрэглэдэг каннабисын тосон цэнэглэгчийг тээшиндээ андуурч хийсэн болохоо шүүх хурлын үеэр мэдэгдсэн ч Оросын шүүх түүнд есөн жилийн хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04