Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
4 сарын 22. 10:280

Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Интер Майами” баг талбайдаа “Нэшвилл”-ийг 3:1-ээр хожлоо.

Талбайн эзэн багаас аргентин довтлогч Лионель Месси (11 ба 81 дэх минутад) дубль хийж, Серхио Бускетс (39) нэг гоол оруулсан бол хагас хамгаалагч Франко Негри өөрийн хаалганд гоолджээ.

“Интер Майами” 10 тоглолтын дараа 18 оноотой Дорнод бүсийн чансааны нэгдүгээрт, “Нэшвилл” 8 тоглолтын дараа 7 оноотой 14 дүгээрт бичигдэж байна. MLS лигийн дараагийн тоглолтод “Интер Майами” дөрөвдүгээр сарын 28-нд “Нью-Ингланд”-ын талбайд зочлон тоглох бол “Нэшвилл” талбайдаа “Сан Хосе” багийг хүлээн авна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52