Өмнөд Солонгос: Терра блокчэйн сүлжээний үүсгэн байгуулагч Квон До Серби улсад нуугдаж байна
2022, 12 сарын 13. 18:430

Терра блокчэйн сүлжээний үүсгэн байгуулагч Квон До Серби улсад нуугдаж байгаа тухай БНСУ-ын Сөүл хотын өмнөд хэсгийг хариуцсан прокурорын газраас мэдээлжээ. Тэдний зүгээс Квон Дог баривчлахаар Серби улсын цагдаагийн албатай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Өдгөө 31 настай Квон Догийн хувьд Терра блокчэйн сүлжээг ашиглан залилан үйлдэж, хөрөнгийн зах зээлийн хуулийг зөрчсөн хэргээр өнгөрөгч есдүгээр сараас хойш Интерполоор эрэн сурвалжлагдах болсон юм.

Харин Квон Догийн зүгээс Солонгосын прокурорын газрын мэдэгдлийг үгүйсгэж, “Би ерөөсөө ч нуугдаагүй. Бидэнтэй харилцахыг хүссэн засгийн газрын ямар ч байгууллагатай бид бүрэн хамтарч ажиллана. Бидэнд нуух зүйл үгүй” хэмээж байсан билээ. Гэсэн ч тэрээр байгаа газраа илчлэхгүй өдий хүрсэн юм. Тиймээс БНСУ болон Серби улс хамтран Интерполоор эрэн сурвалжлагдаж буй түүнийг баривчлах болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35