Иран: Тегеран дахь жагсаалд оролцсон 400 хүнд 10 хүртэлх жилийн хорих ял оноожээ
2022, 12 сарын 14. 12:160

Иран улсын шүүх байгууллагаас Тегеран дахь жагсаалд оролцсон 400 хүнд 10 хүртэлх жилийн хорих ял оноожээ.

Тус улсын ерөнхий прокурорын хэлснээр ял сонссон хүмүүсээс 160 “үймээн дэгдээгч”-д 5-10 жилийн хорих ял оноосон бол 80 хүнд 2-5 жил, үлдсэн 160 хүнд 2 болон түүнээс доош жилийн хорих ял оноосон гэнэ. Мөн хорих ял сонссон хүмүүсээс гадна 70 хүнд мөнгөн торгууль ногдуулжээ.

Иран улсын хувьд тийн олон хүнд хорих ял оноохоос өмнө жагсаалд оролцсон хоёр ч хүнийг олны өмнө цаазлаад байсан юм.

Иран улсын ард иргэд засгийн газрынхаа эсрэг жагсаад өдгөө 3 сарын нүүрийг үзэж байгаа ч нааштай үр дүнд хүрэхгүй байгаа бол тус улсын эрх мэдэлтнүүдийн дүрсэлж байгаагаар энэхүү жагсаал нь гадны нөлөө бүхий зохион байгуулалттай “үймээн самуун” ажээ.

Хүний Эрхийн төлөө Тэмцэгчдийн мэдээллийн агентлагаас мэдээлсэн дагуу одоогийн байдлаар жагсаалын улмаас дор хаяж 490 орчим хүн амь үрэгдсэн бөгөөд 18200 хүн баривчлагдсан гэнэ. Гэвч эрх баригчдын зүгээс яг хэчнээн хүнийг баривчлан саатуулснаа зарлаагүй байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35