2023 он түүхэн дэх хамгийн халуун жил боллоо
2023, 12 сарын 7. 17:230

Энэ онд зургаан сар дараалан түүхэн дэх хамгийн халуун сарууд бүртгэгдсэнээр XIX дүгээр зууны дунд үеэс хойших хамгийн халуун жил болж өнгөрлөө.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст мөн түүхэн дэх хамгийн дулаан намар тохиожээ. Энэ талаар Европын Холбооны /ЕХ/ Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас лхагва гарагт гаргасан тайланд бичжээ.

2023 он 1850 оноос хойших хамгийн дулаан жил болох магадлал 99 хувьтай байна гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын төвөөс /NOAA/ өнгөрсөн сард мэдээлж байсан юм.

Дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жил нь 2016 он байсан бол энэ онд температурын олон таагүй үзүүлэлтүүд шинэ дээд түвшинд хүрчээ. Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дэд дарга Саманта Бержессийн хэлснээр, сүүлийн хагас жилд үнэхээр цочирдмоор үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна.

“2023 оны 12 сарын зургаа нь түүхэн дэх хамгийн халуун сар болж, хоёр улиралд температурын дээд үзүүлэлт бүртгэгдлээ. 11 дүгээр сард дэлхийн температур ер бусын түвшинд хүрч, түүний дотор хоёр өдөр аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2 хэмээр дулаан байсан нь 2023 он түүхэн дэх хамгийн халуун жил болсон гэсэн үг юм” гэж тэрбээр ярилаа. Түүнчлэн эрдэмтдийн хувьд ийм үзэгдлийг тайлбарлах тэмдэг нэр дуусаж байгааг хэлжээ.

2023 он хэр халуун байсан бэ?

Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын тайланд дурдсанаар, 11 дүгээр сарын дундаж температур 14.22 хэм байсан нь сүүлийн 30 жилийн дунджаас 0.85 хэмээр дулаан байсан байна.

Мөн 2023 онд жилийн туршид агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс дунджаар 1.46 хэмээр илүү байсан нь 2015 онд Парисын уур амьсгалын хэлэлцээрээр тогтоосон 1.5 хэмийн босгод тун ойртсон явдал болжээ.

Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд /COP28/ дипломатчид, эрдэмтэд, идэвхтнүүд болон дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүс уулзаж байгаа боловч дэлхийн дахин “явж буй чиглэлээ өөрчлөх шинж” тун бага харагдаж байна.

COP28: Тохиролцоонд хүрч чадах уу?

Ялгаатай байр суурьтай улс орнууд нэгдсэн тохиролцоонд хүрэхэд ямар хүндрэлтэй байгааг мягмар гарагт задарсан хэлэлцээний гол бичвэрийн төсөл илчлэн харуулжээ. Үүнд чулуужсан түлшний хэрэглээг үе шаттайгаар зогсоохыг уриалсан бөгөөд Саудын Араб, Орос зэрэг газрын тос, байгалийн хийн томоохон олборлогчдын зүгээс үүнийг эсэргүүцэж байгаа ажээ.

Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дарга Карло Буонтемпо хэлэхдээ, “Хүлэмжийн хийн агууламж нэмэгдэж байгаа цагт бид энэ жилийнхээс өөр үр дүнг хүлээх боломжгүй болж байна. Температур өсөхийн хэрээр хэт халалт, ган гачгийн үр дагавар улам нэмэгдэнэ” гэв. С.Бержессийн хувьд, хэрэв бид чулуужсан түлшнээс хараат байдалтайгаа холбоотой ямар нэгэн зүйл хийхгүй бол 2023 он ирээдүйд “сэрүүн жил"-д тооцогдох болно гэж хэлжээ.


Эх сурвалж: DW/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03