Оросын арми Украины Киев хот руу дахин агаараас цохилт өгчээ
2022, 12 сарын 20. 4:020

Орон нутгийн цагаар 19-ний өдөр Оросын арми Украины нийслэл Киев болон бусад хотуудад нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр дахин агаарын цохилт өгсөн талаар Daily Guardian агентлаг мэдээлэв.

Киевийн цэргийн эрх баригчид Телеграмм платформоор дамжуулан мэдэгдэхдээ Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд урд шөнө нийслэл хотын дээгүүр ажиглагдсан ба заримыг нь устгасан гэж тус мэдээнд дурдсан байна. Киев хотын захирагч Олекси Кулева хэлэхдээ, энэ үеэр зарим нэг чухал дэд бүтэц эвдэрч сүйдэн хоёр хүн шархадсан гэв.

Энэхүү халдлага шөнийн цагаар болсон бөгөөд агаарын дайралтын дохио 2:00 цагийн орчимд дуугарч эхэлсэн байна. Дэлбэрэлт Киев хотын төвөөр тогтохгүй хотын ойролцоох бүсүүдэд ч хэд хэдэн удаа болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

Сүүлийн үед Оросын армийн агаарын довтолгоо энэ мэтчилэн нар мандахаас өмнө буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнө дөлөөр, үүр цүүрээр болох нь элбэг ажиглагдах болжээ.

Украины Агаарын цэргийн хүчний зүгээс даваа гарагт мэдэгдсэнээр ОХУ-ын Азо тэнгисийн зүүн хэсгээс Украин руу чиглэн 35-аас доошгүй тооны өөрийгөө устгах чадвартай нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөөргөсний 30-ыг нь устгасан гэж цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56