АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
5 сарын 8. 9:290

Гадаадын томоохон мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 7-ны өдөр АНУ-ын Худалдааны яам Huawei-д хагас дамжуулагч экспортлогч зарим компанийн экспортын зөвшөөрлийг цуцалсан тухай мэдээлсэн байна. Ингэснээр Хятадын Huawei компанийн эсрэг АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний түвшин улам ширүүсэж буй бололтой.

Huawei компани өнгөрсөн сард хиймэл оюун ухааны технологи бүхий анхны зөөврийн компьютер болох “MateBook X Pro”-г гаргаж, энэхүү бүтээгдэхүүн нь Intel-ийн “Core Ultra 9” шинэ процессороор тоноглогдсон талаар мэдэгдсэний дараа АНУ-ын тал ийм алхам хийж буй юм. Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын зүгээс Intel-д хагас дамжуулагч экспортлох тусгай зөвшөөрөл олгосон гэж Худалдааны яамыг шүүмжилсэн билээ.

АНУ нь үндэсний аюулгүй байдлын үүднээс Huawei-г экспортын хяналтын жагсаалтад оруулж, 2019 оноос хойш тус компанийн эсрэг хориг арга хэмжээ авсаар байгаа юм. Энэ жагсаалтад багтсан компаниудад АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохын тулд тусгайлан маш хатуу экспортын лиценз авах ёстой байдаг аж.

Өмнөх засгийн газрууд Huawei компанид тэрбум ам.долларын үнэ бүхий хагас дамжуулагч экспортлох зөвшөөрөл олгож байсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн Qualcomm компани ч гар утасны хагас дамжуулагчийг Huawei-д нийлүүлдэг юм. АНУ-ын Худалдааны яам мөн өдөр зарим компаниудын экспортын лицензийг цуцалсан болохоо мэдэгдсэн байна.

АНУ-ын засгийн газрын хориг арга хэмжээг үл харгалзан Huawei-ийн ухаалаг утасны борлуулалт өндөр байгаа нь гүйцэтгэлд сайнаар нөлөөлж байгааг энд дурдах хэрэгтэй. Тодруулбал өнгөрсөн онд Huawei-ийн нийт ашиг 87 тэрбум юаньд хүрсэн нь 2022 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн АНУ-ын засгийн газар Huawei-тэй хамтран ажиллаж буй Хятадын хагас дамжуулагч компаниудад хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ нь Huawei-ийн бүтээгдэхүүнд шаардлагатай хагас дамжуулагчийн хангамжид цохилт өгөх зорилготой гэдэг нь тодорхой.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21