Энэтхэг: Засгийн газартаа шүүмжлэлтэй ханддаг NDTV телевиз Adani группийн мэдэлд очжээ
2022, 12 сарын 25. 15:370

Өөрийн орны засгийн газрынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддагаараа үргэлж анхаарал татаж, тэр хэрээрээ маргаан дагуулдаг байсан Энэтхэгийн New Delhi TV (NDTV) телевизийг Азидаа хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг Аdani группийн тэргүүн Гаутам Адани өөрийн мэдэлд авлаа.

Adani группийн нэг салбар болох AMG Media Networks нь NDTV-ийн үүсгэн байгуулагчдын ихэнх хувьцааг авахаар тохиролцсон бөгөөд энэхүү худалдан авалт дуусгавар болсны дараа Adani групп NDTV-ийн 64.71 хувийг эзэмших аж.

Тус телевизийг 1988 онд алдарт сэтгүүлч Фрэнной Рой болон түүний эхнэр Радхика Рой нар үүсгэн байгуулж байжээ.

Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилдгээрээ олны анхаарлыг татдаг NDTV нь Энэтхэгийн хамгийн хөрөнгөлөг, нөлөө бүхий эрхмийн “гарт орсноор” тус улсад хэвлэлийн эрх чөлөө алдагдах вий гэсэн болгоомжлол үүсээд байна.

Түүхий эдийн наймаагаар бизнесээ эхлүүлж байсан Адани 1988 онд Аdani группийг байгуулснаар Энэтхэгийн хамгийн том ложистик, эрчим хүчний компани болж чадсан бөгөөд ерөнхий сайд Нарендра Моди зэрэг улс төрийн удирдагчидтай тогтоосон холбоо сүлбээнийхээ тусламжтайгаар зах зээлийг монопольчилж хөрөнгөжсөн гэж олон нийт түүнийг шүүмжилдэг юм.

Аdani групп NDTV-г худалдаж авсан тухай мэдээ нь тус телевизийн ерөнхий редактор Равиш Кумарыг ажлаа өгөхөөс аргагүйд хүргэсэн ба энэ талаар үзэг нэгт гөхөд нь Энэтхэгийн үг хэлэх эрх чөлөөний сүүлчийн тулгууруудын нэг аюул заналхийлэлд өртлөө хэмээн дүгнэснийг Ройтерс агентлаг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35