Путин ирэх хавар Ши Жиньпинийг Москвад урьж, цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьж байна
2022, 12 сарын 31. 12:270

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг ирэх хавар Москва хотноо албан ёсоор урьжээ.

Ройтерс, ТАСС, Спутник зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, орон нутгийн цагаар 30-ны өдөр төрийн мэдлийн телевизийн сувгаар хоёр удирдагчийн цахим уулзалт цацагдах үеэр ерөнхийлөгч Путин Ши Жиньпин даргад хандан "Бидэнд биечлэн уулзах боломж олдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ирэх хавар таныг Москва хотноо төрийн айлчлал хийхийг бид тэсэн ядан хүлээж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин даргын Москвад хийх айлчлал нь "Орос, Хятад хоёр орны эв нэгдлийг дэлхий дахинд харуулахаас гадна шинэ онд хоёр орны дипломат харилцаанд тохиох улс төрийн томоохон үйл явдал болох юм” гэж ерөнхийлөгч Путин дурдсан аж.

Украинд өрнөж буй дайн аль хэдийн 10 сарынхаа нүүрийг үзэж буй энэ үед ерөнхийлөгч Путин цэрэг, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахыг Ши Жиньпинээс хүссэн байна. Харин Хятад улс ч ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35