“Их 7” бүлгийн сайд нар хутичуудын халдлагыг зэмлэн буруушаав
2 сарын 22. 12:130

Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцууд хутичуудын халдлагад өртөж буй явдлыг “Их 7” бүлгийн орнуудын Тээврийн сайд нар эрс зэмлэн буруушаав.

Сайд нар мягмар гарагт болсон ээлжит бус цахим хурлын дараа дэлхийн далайн тээврийн замыг хамгаалах тунхаглалыг баталжээ. Уг баримт бичигт Йемен дэх хутичуудын үйлдэж буй халдлага нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, навигацийн эрхийг аюулд оруулж байгааг дурдсан байна.

Мөн хөлөг онгоцууд Улаан тэнгисээр тээвэр хийхээс зайлсхийж, чиглэлээ өөрчилж байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, зардлыг нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн ийм өөрчлөлт нь тээвэрлэлтээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, дэлхийн дулаарлыг зогсоох хүчин чармайлтад сөргөөр нөлөөлнө гэж сайд нар үзэж байна.

Тунхаглалд мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард хутичуудад барьцаалагдсан Японы “NYK Line” оператор компанийн хөлөг онгоц болон түүний багийнхныг суллахыг уриалсан байна. Японы томоохон тээврийн компаниудын хувьд Улаан тэнгист явуулж байсан тээвэрлэлтээ бүрмөсөн зогсоожээ.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас