Канад: Байнгын оршин суугч бус гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглох шийдвэр гаргажээ
2023, 1 сарын 1. 21:130

Канад улс 2023 оноос эхлэн байнгын оршин суугч бус гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглохоор шийджээ.

CBC зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, Канад улс энэ сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаанд байнгын оршин суугч бус гадны орнуудын хуулийн этгээд болон жирийн иргэдэд орон сууц үл хөдлөх хөрөнгө худалдахыг хориглохоор болсон тухай онцлон хүргэв.

Учир нь Хятад, Орос зэрэг Канадад оршин суудаггүй гадны иргэд үл хөдлөх хөрөнгө олноор авах болсонтой холбоотойгоор тус улсын иргэд өөрсдөө орон сууц худалдан авахад ихээхэн хүндрэл үүсч байна гэх яриа гарах болсон байна.

Гэхдээ ажиллах зөвшөөрөлтэй гадаад ажилчид, тодорхой шаардлага хангасан гадаад оюутнууд, дипломатууд, олон улсын байгууллагын ажилтнуудад уг журам хамаарахгүй. Түүнчлэн Канад улсад тодорхой хугацаагаар амьдарч байсан тохиолдолд өөрийн нэр дээр нэг орон сууц худалдан авах боломжтой аж.

Гадаад ажилчдын хувьд орон мууц худалдаж авахаас дор хаяж 4 жилийн өмнөх хугацаанд 3 жилийн ажлын туршлагыг хуримтлуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьж буй гэнэ. Харин гадаадын оюутнуудын хувьд орон сууц худалдаж авахаасаа өмнөх таван жилийн турш жилд дор хаяж 244 хоног Канадад амьдарсан байх ёстой гэсэн журмыг тусгасан байна.

Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбарынхан болон шинжээчдийн зүгээс энэхүү шийдвэрийг хэрэгжүүлээд ч орон сууцны салбар дахь хямралыг багасгах боломжгүй гэж үзэж байгаа юм. Учир нь орон сууцны салбарын зах зээлд байнгын оршин суугч бус гадаадын иргэдийн худалдан авах хувь дөнгөж 3-5 хувийг л эзэлдэг аж.

Тодруулбал тус улсын статистикийн газрын мэдээлснээр 2020 онд Ванкувер болон Торонто хотуудад гадаад иргэдийн орон сууц худалдан авсан хувь ердөө 6.2 хувь ба 4 хувиас хэтрээгүй байна. Түүнчлэн уг журам хоёрхон жилийн хугацаанд л хэрэгжих юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалтын REC Canada компанийг үүсгэн байгуулагч Симеон Папалиас энэхүү шийдвэр нь зах зээлд сайнаар нөлөөлнө гэдэгт итгэхгүй байгаагаа хэлээд "нийлүүлэлтийн хомсдол бол уг салбарын хямралын хамгийн гол шалтгаан” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35