Оросын арми Одесса дахь Измайл боомтод агаараас цохилт өгчээ
2023, 8 сарын 3. 5:290

ОХУ Украины Дунай мөрний эрэг дээрх боомтод дахин агаарын цохилт өгсөн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Украины Батлан ​​хамгаалах яамны зүгээс орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр өмнөд хэсгийн Одесса мужийн Измайл боомт дахь үр тарианы агуулах Оросын армийн халдлагад өртсөн болохыг нийгмийн сүлжээний платформоор дамжуулан онцолжээ.

Измайл нь Украины өмнөд хэсэгт байрладаг ба Дунай мөрний эрэг дээр Румын улстай хиллэдэг боомт хот юм. Тус боомт хотоор дамжуулан Оросын Хар тэнгисийн бүслэлтийг тойрч гарах боломжтой бөгөөд үр тариа экспортлох нэгэн хувилбар болгон ашигладаг юм.

Украины Өмнөд бүсийн командлал өөрийн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан Оросын агаарын довтолгооны улмаас Измайл боомод гал гараад зогсохгүй үр тарианы агуулах эвдэрч сүйдсэн гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сарын 17-ны өдөр ОХУ Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг орхиод зогсохгүй Хар тэнгисийн замд өгсөн аюулгүй байдлын баталгаагаа цуцалж, Украины өмнөд хэсгийн боомтууд, тэр дундаа Одесса руу хэдэн өдрийн турш агаараас цохилт өгсөөр байгаа билээ.

Энэ үйл явц даамжирч Дунай мөрний нөгөө эрэгт хүрч Румын улсын боомт руу халдвал НАТО-той мөргөлдөх эрсдэл улам ихсэх нь тодорхой юм.

Оросын “алан хядагчид” дахин томоохон боомт болон үр тарианы агуулахад халдаж, дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлэл учрууллаа Үүний эсрэг дэлхий нийтээрээ хариу арга хэмжээ авах ёстой” хэмээн Украины ерөнхийлөгч Володимир Зеленський уриалав.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35