ОХУ, Беларусийг олимпод оролцохыг зөвшөөрсөн ОУОХ уг шийдвэртээ НҮБ-ын нэрийг барин тайлбар өгчээ
2 сарын 3. 13:440

Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) зүгээс Украинд халдан түрэмгийлсэн ОХУ болон тус улсын хамгийн ойрын холбоотон болох Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын олимпод оролцох зөвшөөрлийг олгосноос хойш олон улсын хамтын нийгэмлэгүүдээс ирж буй шүүмжлэлд НҮБ-ын нэрийг барин уг үйлдлээ зөвтгөх хариуг өгчээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн 3-ны өдөр мэдээлснээр, ОУОХ нь Орос болон Беларусийн тамирчдыг Парисын олимпод оролцох зөвшөөрлийг олгосонд Украинаар тогтохгүй Европын зарим улс орнууд эсрэг дуу хоолойгоо өргөж байгаатай холбогдуулан тайлбар, няцаалтыг ээлж дараалан хийсээр байна.

Тодруулбал ОУОХ-ноос өнгөрсөн сарын 25-ны өдөр Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан орны статустайгаар энэ жилээс эхэлж буй Парисын олимпийн сонгон шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрхийг олгосон юм. Түүнээс хойш Украин, Латви, Польш гэх мэт улсууд Парисын олимпийг бойкотлох тухай яриаг гаргах зэргээр уг шийдвэрийг эсэргүүцсэн байр суурь олон улсад улам бүр нэмэгдсээр байна.

Харин үүний хариуд ОУОХ-ноос юун түрүүнд тус холбооны тэргүүн Томас Бах одоогоор Украинд дахин айлчлах төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ОУОХ-ны шийдвэрийг сонссоныхоо дараа дайны аймшигт байдлыг өөрийн биеэр үзэхийг санал болгон тус холбооны тэргүүн Бахыг Украины зүүн хэсэгт ирэхийг урьсан юм.

Харин тэрээр өнгөрсөн оны долдугаар сард Украины нийслэл Киев хотноо айлчилснаас гадна тэр үеэс хойш ч ерөнхийлөгч Зеленськийтэй утсаар холбогдсоор байгаа гэдгээ дурдаад энэ удаагийн айлчлалын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тус холбоо нь НҮБ-ын хүний ​​эрхийн хоёр шинжээчийн байр суурийг иш татан Орос, Беларусийн тамирчдыг иргэншлээр нь ялгаварлахгүйгээр төвийг сахисан орны далбаан дор Парисын олимпод оролцохыг зөвшөөрсөн шийдвэр нь хууль ёсных гэдгийг онцолжээ.

Түүнчлэн ОУОХ өмнө нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсыг (ӨАБНУ) Олимпод оролцохыг хориглож байсан асуудал болон энэ удаагийн Орос, Беларусийн тамирчдыг хориглох асуудлыг хооронд нь харьцуулах нь тун зохисгүй хэмээн цохон тэмдэглэв.

Тодруулбал ӨАБНУ нь апартейдийн бодлого буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, тусгаарлах хуулийн систем хэрэгжиж асан 1964-1988 оны хооронд ОУОХ-ноос бойкотлогдож, олимпод оролцох боломжгүй болж байсан билээ.

ОУОХ-ны зүгээс хэлэхдээ тухайн үед НҮБ нь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах хатуу бодлого явуулж байсан ӨАБНУ-д хориг тавьж байсан ба мөн иргэний дайны үеэр хоморголон устгал үйлдсэн Югославын тамирчдыг 1992 оны Барселоны Олимпод төвийг сахисан орны статустайгаар оролцохыг зөвшөөрч байсан удаатай хэмээн дурджээ.

Гэвч НҮБ одоогоор Украины дайныг өдүүлсэн ОХУ болон түүний холбоотон Беларусь улсуудад хориг тавиагүй байна хэмээн үргэлжлүүлсэн байна.

ОХУ нь НҮБ-ын гол байгууллага болох Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг гэдгийг мэдсээр байж НҮБ хориг арга хэмжээ авахгүй байгаа талаар дурдсан энэхүү явдал нь тун эгдүүцэл төрүүлэхээр явдал болсон юм.

Өөрөөр хэлбэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд аливаа тогтоолд хориг тавих эрхтэй бөгөөд байнгын таван гишүүний аль нэг нь эсэргүүцсэн тохиолдолд тухайн шийд хэрэгжих боломжгүй байдаг аж. Үүнээс харахад НҮБ-аас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах ямар ч боломжгүй гэдэг нь хэнд ч тодорхой юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09