Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг Сенат баталжээ
2 сарын 14. 10:170

АНУ-ын Сенатын танхим гадаад улсуудад үзүүлэх 95 тэрбум ам.долларын тусламжийн багцыг мягмар гарагт баталлаа.

Үүнд Украин, Израил, Тайваньд үзүүлэх тусламж багтсан юм. Энэ бол олон сарын турш үргэлжилсэн хэлэлцээний үр дүн бөгөөд тусламжийн багцын тухай хуулийн төслийг 70:29 саналын харьцаагаар дэмжсэн байна.

Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер хэлэхдээ, Сенат зөвхөн үндэсний аюулгүй байдал, холбоотнуудын аюулгүй байдал төдийгүй барууны ардчиллын аюулгүй байдалд асар их үр нөлөө үзүүлсэн хуулийн төслийг баталснаас хойш олон жил, хэдэн арван жил өнгөрч байгааг дурджээ.

Дээрх багцын хүрээнд Израилд 14 тэрбум доллар, Газын зурвас зэрэг мөргөлдөөнтэй бүс нутагт 9 тэрбум гаруй доллар хуваарилна. Мөн Тайвань болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын бусад түнш улсуудад дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ нийт тусламжийн дийлэнх буюу 60 орчим тэрбум нь Украинд зориулагдана.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский холбогдох хууль тогтоомжид зарим саад бэрхшээл тулгарч байгааг ойлгож байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн “энэ бол эхний алхам. Дараагийн алхам бол Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлж, гишүүдийн саналыг авах явдал юм. Шийдвэр нааштай гарна гэдэгт найдаж байна” гэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд тусламж үзүүлэх хуулийн төслийг нэн даруй хэлэлцэн батлахыг Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсонд уриалжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01