
Пүрэв гарагт ОХУ Сталинградын тулалдаан дуусгавар болсны 80 жилийн ойг тэмдэглэжээ. Үйл явдлын хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, өдгөө үргэлжилж буй Украин дахь дайныг 80 орчим жилийн өмнөх нацист Германы эсрэг дайнтай адилтгасан байна.
Түүний хэлснээр, “Түүх давтагдаж байна. Итгэмээргүй ч гэсэн энэ бол үнэн. Германы Леопард танкнууд дахин оросуудыг заналхийлж байна.
Дайны талбарт биднийг ялагдаасай гэж хүсэж буй хүмүүс хийгээд улс орнууд ОХУ-ын эсрэг өдөөх орчин цагийн дайн урьдынхаас өөр байх болно гэдгийг ойлгохгүй байна. Бид тэдний хил рүү танк илгээгээгүй, гэхдээ бидэнд хариу арга хэмжээ авах боломж бий. Хариу арга хэмжээ нь зөвхөн хуягт техник хэрэгслээр ч хязгаарлагдахгүй. Үүнийг хүн бүр ойлгох учиртай.
Харамсалтай ч гэлээ бид одоо Нацизмын үзэл суртлыг орчин цагийн хэв хэлбэрээ олсноор харж байна. Энэ нь манай улсын аюулгүй байдалд дахин шууд заналхийлж байна” гэжээ.
Эх сурвалж: BBC