Швед улсын НАТО-д элсэх асуудлыг Унгарын парламент соёрхон баталжээ
2 сарын 27. 3:410

Орон нутгийн цагаар 26-ны өдөр Унгарын эцсийн зөвшөөрлийг авснаар Швед улс НАТО-д албан ёсоор элсэх эрхээ хангажээ.

Унгарын парламент мөн өдрийн үдээс хойш Будапешт хотноо болсон бүгд хурлаар Шведийн НАТО-д гишүүнээр элсэх талаарх хуулийн төслийг албан ёсоор соёрхон баталсан болохыг France Press зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэв.

Хоёр жилийн өмнө ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараахан Швед улс НАТО-д элсэх хүсэлт гаргаж байсан билээ. Тэгвэл уг үйл явдлаас хойш нэг жил есөн сарын дараа ийнхүү эцэслэн шийдэгдэхээр болж буй нь энэ юм.

Унгарын парламентаас соёрхон баталсан албан ёсны бичгийг АНУ-ын Төрийн департаментад хүргүүлсний дараа Швед улс НАТО-гийн 32 дахь гишүүн болох эрх бүрдэх аж.

Эвсэлд үл нэгдэн төвийг сахих бодлогыг 200 гаруй жил баримталж ирсэн Швед улс Украинд дайн дэгдсэний дараа 2022 онд уг бодлогоосоо татгалзсан билээ. Улмаар Финланд улсын хамтаар НАТО-д элсэх хүсэлтээ өргөн барьсан бөгөөд Финланд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НАТО-гийн 31 дэх гишүүн орон болсон юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35