АНУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн 53 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрчээ
2023, 2 сарын 5. 22:590

АНУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн 53 жилд байгаагүй доод түвшиндээ хүрч, шинээр ажил эрхлэгчдийн тоо зах зээлийн таамаглалаас хамаагүй давсан үзүүлэлт гарчээ. Хөдөлмөрийн зах зээл буцалж буй энэ үед АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сангийн (ХНС) зүгээс мөнгөний хатуу бодлогыг цаашид ч хэрэгжүүлсээр байх төлөвтэй байна.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, өнгөрөгч 1-р сард хөдөө аж ахуйн бус аж ахуйн нэгжүүдэд шинээр ажилд орсон хүмүүсийн тоо 517,000 хүрсэн гэв. Энэ тоо нь Bloomberg-ийн шинжээчдийн таамаглаж байсан 190,000-аас гурав дахин их байгаа юм. Түүнчлэн өмнөх сартай (223,000) харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Мөн өнгөрсөн оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болжээ. Bloomberg агентлагийн онцолж буйгаар амралт, зугаа цэнгэлийн салбарт ажлын байр мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж мэдээлжээ.

Өнгөрөгч 1-р сард ажилгүйдлийн түвшин 3.4 хувьд хүрсэн нь 1969 оны тавдугаар сараас хойших 53 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болов. Энэ нь зах зээлийн таамаглал болох 3.6 хувь, өмнөх сарын үзүүлэлт болох 3.5 хувиас ч тус тус сайжирсан үзүүлэлт болсон байна.

Түүнчлэн нэг цагийн дундаж цалин ч өнгөрсөн сард өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Энэ он гарснаас хойш АНУ-ын томоохон компаниуд ажлын байр цомхотгох шийдвэрийг ар араасаа гаргасаар байгаа ч бодит байдал харин ч эсрэгээрээ байгаа нь анхаарал татаж буй юм. Одоогийн байдлаар орон тооны цомхотгол хийхээ мэдэгдсэн ч хараахан хэрэгжүүлж эхлээгүй аж ахуй нэгжүүд олон байгаа ч ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлж буй нь түүнээс их буй нь үүнээс харагдаж байна.

ХНС-ын үүнтэй холбогдуулан өдгөө хэрэгжүүлж буй бодлогоо үргэлжлүүлэх төлөвтэй байна. Тодруулбал хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа тул мөнгөний хатуу бодлогоо цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх таамаг гарсан байна. Wall Street Journal сонины мэдээлж буйгаар ХНС цаашид бодлогын хүүг хоёр үе шаттайгаар 0.25 нэгж хувиар өсгөж, жилийн 5.0-5.25 хувьд хүргэнэ хэмээн таамаглал дэвшүүлжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35