Тайланд: 19 сартай охин тоглож байгаад 13 метр гүн худгийн нүхэнд унажээ
2023, 2 сарын 8. 18:590

Даваа гарагийн их үдийн үед Тайланд улсын хойд хэсэгт 19 сартай нэгэн охин тоглож байгаад санамсаргүй байдлаар 13 метр гүн худгийн нүхэнд унажээ.

Охины эцэг эхийн хувьд худгийн ойролцоо тариалангийн талбай дээр ажиллаж байсан юм. Тэд ажилдаа гарахдаа охиныг модны сүүдэрт үлдээсэн ч тэднийг эргэн ирэхэд охин олдохгүй, ойролцоох газраас бага насны хүүхдийн уйлах чимээ л сонсогдож байжээ. Улмаар тэд холбогдох албаныханд мэдэгдэж, аврах ангийнхан аврах ажиллагааг даруй эхлүүлсэн байна. Аз болоход аврах багийн шаргуу хөдөлмөрийн дүнд охин амьд олджээ.

Охиныг олсон даруй тэд түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд охин хөнгөн гэмтэлтэй олдсон байна.

Цагдаагийн албанаас мэдэгдсэнээр, “Охин ядарч сульдсан байдалтай байгаа ч амин үзүүлэлтүүд нь сайн байгаа” гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35