Амазон компани дахин бүтцийн өөрчлөлт хийж, 9.000 ажилтнаа цомхотгохоор болжээ
2023, 3 сарын 21. 3:500

Нийгмийн сүлжээний Фэйсбүүк платформын толгой компани болох Мета саяхан 10.000 ажилтнаа цомхотгохоор болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ мэдээ хуучирч амжаагүй байтал цахим худалдааны салбартаа дэлхийд тэргүүлэгч Амазон компани ч мөн дахин цомхотгол хийхээр шийджээ.

Bloomberg News агентлагийн мэдээлснээр, Амазон компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси орон нутгийн цагаар 20-ны өдөр ажилтнууддаа илгээсэн захидалдаа ойрын хэдэн долоо хоногтоо багтаан дахин 9000 ажилтнаа цомхотгох болсноо зарласныг онцолсон байна. Ингэснээр өнгөрөгч нэгдүгээр сард 18.000 ажилтнаа цомхотгосон тус компани дахин томоохон бүтцийн өөрчлөлт хийж буй явдал юм.

"Эдийн засгийн таагүй нөхцөл байдал болон ирээдүйд тулгарах тодорхойгүй байдлыг харгалзан уг шийдвэрийг гаргахаас аргагүй байлаа. Энэ жил бидний баримтлах гол зарчим бол үндсэн бизнестээ илүү анхаарч, томоохон хөрөнгө оруулалтыг хийх явдал бөгөөд ингэхийн тулд илүү цомхон болох хэрэгтэй байна” хэмээн гүйцэтгэх захирал Жасси мэдэгджээ.

Түүнчлэн энэхүү бүтцийн өөрчлөлт нь үүлэн тооцоолол, хүний нөөц, зар сурталчилгаа, шууд дамжуулалтын “Twitch” үйлчилгээний албадуудад голчлон хамаарна гэдгийг мөн үеэр онцлон тэмдэглэв.

Тус компани нь цар тахал ид дэгдэж байх үед асар их хэмжээний ашиг орлогыг олоод зогсохгүй 2019 онд 798,000 байсан дэлхий даяарх ажиллах хүчний тоогоо 2021 оны эцэс гэхэд 1.6 сая гаруй болгон нэмэгдүүлээд байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35