Барби хүүхэлдэй 65 нас хүрлээ
3 сарын 6. 17:110

Жижигхэн хөлөөрөө дэлхий ертөнцөд соёлын томоохон ул мөрийг үлдээсэн Барби хүүхэлдэй өдгөө 65 нас хүрч байгаа хэдий ч 250 өөр төрлийн ажил мэргэжлээ орхих шинжгүй байна.

Шаргал үстэй, хар цагаан өнгийн усны хувцастай, хажуу тийш харж буй мэт нүдтэй анхны Барбиг тэртээ 1959 онд зохион бүтээгч Рут Хэндлер өөрийн охин Барбарагаас санаа аван бүтээж байжээ. Улмаар энэ онд 65 жилийн ойгоо тэмдэглэж буй хүүхэлдэйг арьсны өнгө, үсний загвар, биеийн хэлбэр зэргийн хувьд олон янзаар үйлдвэрлэдэг болсон байна.

Барби өмнө нь гоо үзэсгэлэнгийн нэгэн тусгал байсан бол өнөөдөр олон барби бий болоод байгааг Mattel компанийн дэд ерөнхийлөгч Лиза Макнайт Reuters агентлагт ярилцлага өгөх үеэрээ онцоллоо. Өдгөө Барби нь 35 арьсны өнгө, 97 төрлийн үсний засалттай болсноос гадна биеийн хэлбэрийн хувьд есөн өөр янз хэлбэртэй болжээ.

Түүнчлэн Карл Лагерфельд тэргүүтэй олон алдартай загвар зохион бүтээгч, үсчдийг гараагаа эхлэхэд нь тусалсан загварын бэлгэ тэмдэг болоод зогсохгүй саяхан Barbiecore хэмээх загварын хэв маягийг бий болгожээ. Үүний сацуу Оскарын найман шагналд нэр дэвшээд буй “Барби” киноны амжилтыг дурдах нь зүйтэй. Гэхдээ энэ бүх ололт амжилт ганцхан шөнийн дотор бий болоогүй нь тодорхой.

Өнөөдрийг хүртэл зарим хүмүүс уг хүүхэлдэйг биемахбодийн бодит бус харьцаа, хүйсийн үүрэг, Европын баримжаа бүхий гоо сайхны стандарттай холбосон хэвээр байна. Mattel компанийн хувьд эдгээр санаа зовоосон асуудлуудыг анхаарч үзэхийн сацуу хүүхэлдэйнүүдийнхээ төрлийг улам олон болгосоор байна. Тус брэнд нь дизайнеруудынхаас гадна бусдын санал бодол, дуу хоолойг сонсоход нээлттэй ханддаг байна.

“Бидний хувьд хамгийн чухал зүйл бол загвараа гаргахдаа нийгмийн бүх бүлгээс зөвлөгөө авах явдал байдаг. Хэрэв бид өмнө нь хийж байсан зүйлээ дахин дахин хийсээр байсан бол Барби өнөөдрийнх шиг амжилтад хүрэхгүй байх байсан” гэж Mattel-ийн Барби хүүхэлдэйний дизайн хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Кулмон хэлжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35